Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Сүхбаатар аймгийн боловсрол, соёл урлагийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сан, ХЖТ, Насан туршийн боловсролын төвийн дарга удирдлагууд, БСУГ-ын мэргэжилтнүүд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Уг зөвлөгөөнөөр БСУГ-аас боловсрол, соёлын байгууллагуудын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн тоон болон чанарын дүнг танилцуулж үйл ажиллагаагаар бусдыгаа манлайлсан байгууллагуудаа тодруулж шагналыг гардуулав.

Мөн 2018 онд хийх үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцсэний зэрэгцээ,  Аймгийн Засаг дарга болон Аймгийн тамгын газрын НХХ-ээс мэргэжилтнүүд оролцож цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны  талаар мэдээлэл хийв.

Хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Хүний эрхийн комисс зэрэг байгууллагуудаас урилгаар оролцож шинээр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын талаар танилцуулж, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжүүдийг өглөө.

Мөн удирдах ажилтнууд маань өдөр тутам мөрдөгдөж буй хууль дүрэм, журмын түүвэр бүхий  сорил шалгалт өгч мэдлэгээ сорьсон нь үр дүнтэй боллоо.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *