200 сургуульд тэтгэлэг гардууллаа

Filed under Үйл явдал
Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас /БСШУЯ/ “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд өнөөдөр шилдэг 200 ЕБС-д нийтдээ нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа.

Энэ тэтгэлгийг БСШУЯ Дэлхийн банкны санхүүжилтээр олгож байгаа юм. Ингэснээр сургууль тус бүрд зургаан сая төгрөг олгогдож байна.

Тэтгэлэг авах сургуулийг гурван үе шаттайгаар шалгаруулжээ. Гол нь бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулахад төслийн зорилго оршиж байна. Сургууль бүр бага ангийн сурагчдад нэн шаардлагатай, тулгамдсан асуудлаар төсөл бичиж оролцсон байна. Нэгдүгээр ээлжид төрийн өмчийн 635 ЕБС-ийг хамруулж 400 сургуулийг сонгожээ. Ингээд энэ дундаас дахин 200 сургуулийг шалгаруулан өнөөдөр тэтгэлгийг нь гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *