Танилцуулга

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР

Аймгийн боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үндсэн чиг үүрэг бүхий Засаг даргын дэргэдэх боловсрол, соёлын асуудал эрхэлсэн байгууллага юм.

ТҮҮХЭН ТОВЧОО

Сүхбаатар аймаг 1942 онд Дорнод, Хэнтий аймгаас тасарч Жавхлант шарга аймаг нэртэйгээр байгуулагдахад аймгийн яам /захиргаа/ нь 5 хэлтэстэй байсны нэг нь Гэгээрлийн хэлтэс юм. Аймгийн сургалт заах аргын кабинет 1958-1959 оны хичээлийн жилд байгуулагдсан байна. Аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1959 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар захирамжаар Сургалт заах аргын кабинет-ын эрхлэгч, мэргэжилтэн нарыг томилсон байна.

·         1959-1970 он Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет

·         1970-1980 он Сургалт заах аргын кабинет

·         1983-1994 он Судалгаа арга зүйн төв

·         1994-2003 он Боловсрол, соёлын төв

·         2003-2013 он Боловсрол соёлын газар

·         2013-2016 он Боловсролын газар

·         2016 оноос Боловсрол, Соёлын газар

2017 оноос Боловсрол, соёл урлагийн газар гэсэн нэртэйгээр 19 хүний бүрэлдэхүүнтэй, Сургалтын алба, Соёл мэдээллийн алба, Санхүү үйлчилгээний алба гэсэн бүтэцтэйгэйр боловсрол соёлын үйлчилгээг иргэд хүргэж байна.