Үнэмлэх гэрчилгээ нөхөн олгох

Бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ дахин олгох

 

ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА ХЭЛБЭР: Бүрдүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Үнэмлэх бэлэн болонгуут иргэн өөрийн биеэр ирж авна.

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС: Хуулбар бичиг, баримтууд нотариатаар баталгаажигдсан байна.

Сургууль дээр “Б” маягт байхгүй тохиолдолд:

• 1997-1998, 2003-2006 онд 10 дугаар анги төгсөгчид БСШУЯ-ны архиваас дүнгээ шүүлгэн, дүгнэлт болон “Б” маягт авах

• 1999-2002, 2006 онуудад 10-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авах

• 2007, 2008, 2009 онд 9, 11-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авах

• 1997 оноос өмнөх 10-р анги төгсөгчид сургуулиас журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт авах

• Суурь боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн 8-р анги төгсөгчид сургуулиас “Б” маягт авах, байхгүй тохиолдолд журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр хувилуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт авах